Оросууд цэргээ татсанаас хойш Киев мужаас Украины 900 гаруй энгийн иргэний цогцос олдсон гэж цагдаа мэдэгджээ

Оросууд цэргээ татсанаас хойш Киев мужаас Украины 900 гаруй энгийн иргэний цогцос олдсон гэж цагдаа мэдэгджээ

“Оросын арми тус бүс нутгаас гарснаас хойш 900 гаруй энгийн иргэний цогцос олдсон” гэж Киевийн бүс нутгийн цагдаагийн газрын дарга Андрий Ниебытов мэдэгджээ. Тэрээр, “цогцсыг шинжилж, нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Мөн Шевченко тосгоны зарим хүний ​​цогцсыг хэн болохыг нь тогтоосон. Тэд орон нутгийн жирийн иргэд байсан. Харамсалтай нь тэднийг эрүүдэн шүүж, буудсан байсан” гэжээ. Мөн буудуулсан хүмүүсийн зарим нь Оросын хүчнээс өөрсдийгөө хамгаалах гэж цагаан тууз зүүсэн байсан гэж нэмж хэлжээ. 

Эх сурвалж: CNN