Мариуполь хотод Оросууд "дайны гэмт хэрэг үйлдсэн" гэж Украины цэргийн тагнуулын алба мэдэгджээ

Мариуполь хотод Оросууд "дайны гэмт хэрэг үйлдсэн" гэж Украины цэргийн тагнуулын алба мэдэгджээ

Украины цэргийн тагнуулын алба мэдэгдэл гаргаж, “Украин дахь ажиллагааг удирдаж буй Оросын генералыг нэрлэж, Мариуполь боомт хотыг бүслэхэд "дайны гэмт хэрэг" үйлдсэн” гэж мэдэгджээ.

Оросын өмнөд цэргийн тойргийн командлагч А.Дворниковыг саяхан Украин дахь цэргийн кампанит ажлын ерөнхий командлагчаар томилсон гэж АНУ-ын албаны хүн болон Европын тал мэдэгдсэн билээ. Харин Цэргийн шинжээчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дайныг удирдах командлагчийг томилсон нь Оросын тулалдааны талбар дахь бүтэлгүйтэл, хоорондын уялдаа холбоог арилгах зорилготой байгааг харуулж байна” гэж дүгнэсэн. 

Украины мэдэгдэлд, “А.Дворниковын харьяа Зэвсэгт хүчний ангиуд болон Оросын Үндэсний гвардийн цэргүүд Оросын олон долоо хоногийн бөмбөгдөлтөд сүйдсэн Мариуполь хотын энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэгт оролцож байна” гэжээ. Орос, Украины цэргүүд Мариуполь хотыг хяналтандаа авахын тулд одоо тулалдсаар байгаа юм.  

Харин сүүлийн хэдэн долоо хоногт Оросын арми Киевийн ойролцоох хэд хэдэн хотоос ухарсны дараа үйлдсэн гэх “харгислал” нь олон улсын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тухайлбал, Украины Буча хотын гудамжинд 20 гаруй хүний ​​цогцсыг олдсон нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын "дайны гэмт хэрэг"-ийг зогсоохыг уриалсан. Мөн даваа гараг /2022.04.11/-т Украины ерөнхий прокурор, “Оросын цэргүүдийн үйлдсэн 5,800 хэргийг шалгаж байна” гэж мэдэгдсэн. 

Эх сурвалж: CNN