Нүүлгэн шилжүүлэх автобус руу Оросууд буудсаны улмаас Украины 7 энгийн иргэн амиа алдсан гэж мэдэгджээ

Нүүлгэн шилжүүлэх автобус руу Оросууд буудсаны улмаас Украины 7 энгийн иргэн амиа алдсан гэж мэдэгджээ

Харьков мужийн прокурорын газраас, “Оросын арми өчигдөр /2022.04.14/ нүүлгэн шилжүүлэлт хийж байсан хоёр автобус руу гал нээсний улмаас долоон хүн амь үрэгдсэн” гэж мэдэгджээ. 

“Автобусууд маргаантай Изиум хотын Борова тосгоны ойролцоо явж байхдаа буудлагад өртөж долоон хүн амь үрэгдэж, 27 хүн шархадсан. Дайны хууль, ёс заншлыг зөрчсөн, санаатай хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэж тус газраас мэдээлжээ.

Эх сурвалж: CNN