ОХУ Японы тэнгист пуужин туршсаныг “хатуу буруушааж” байна гэж Японы тал мэдэгдлээ

ОХУ Японы тэнгист пуужин туршсаныг “хатуу буруушааж” байна гэж Японы тал мэдэгдлээ

ОХУ Японы тэнгист далавчит пуужин туршжээ. Японы гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үүнд үнэхээр санаа зовниж байгаагаа илэрхийлж, Зүүн хойд Акийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх аливаа үйлдлээс татгалзахыг уриалсан байна. Мөн ОХУ-ыг “хатуу буруушааж” байгааг онцолжээ.

Мөн Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши “ОХУ Алс Дорнодын бүс нутагт өөрсдийн хүч чадлаа харуулахыг зорьж байна” гэжээ.

Өчигдөр/2022.04.14/ Оросын Батлан хамгаалахын яам “Номхон далайн флотын хоёр шумбагч онгоц Японы тэнгисийн усан доорх байрлалаас Калибр далавчит пуужинг амжилттай туршсан” гэж мэдэгдсэн байна. Мөн далайн пуужингууд хуурамч дайсныг амжилттай оносон бөгөөд  сургуулилтад флотын 15 гаруй хөлөг онгоц оролцсон гэжээ.

Эх сурвалж: CNN