"Украины зүүн бүс нутагт хүчтэй дайралт хийхээр Оросын арми бэлдэж байна" гэжээ

"Украины зүүн бүс нутагт хүчтэй дайралт хийхээр Оросын арми бэлдэж байна" гэжээ

Украины зүүн бүс нутаг хүчтэй дайралтад бэлдэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Учир нь хиймэл дагуулаас авсан зургуудаас Оросын цэргийн цуваа болон хангамжийн ангиуд Донбасс руу өргөн цар хүрээтэй довтолгоо хийхээр хөдөлж байгааг харуулсан бөгөөд Украины Гадаад хэргийн сайд "Дэлхийн хоёрдугаар дайны үеийг сануулах болно" гэж дэлхий дахинд анхааруулаад байна.

Оросууд тус бүс нутагт ялалт байгуулж чадвал барууныхныг айлгаж чадахын зэрэгцээ В.Путины дайны зорилгыг аварч чадна. Харин ялагдал нь түүний түрэмгийллийг түүхэн бүтэлгүйтэл болгон бататгах болно. Аль ч тохиолдолд Оростой ойр оршдог түүх, соёлын ач холбогдолтой газар болох Донбассын бүс нутгийг сүйрүүлэх нь бараг тодорхой байгаа ажээ.

Эх сурвалж: CNN