Японд хязгааргүй хугацаагаар оршин суух анхны эрхийг БНХАУ-ын иргэн авчээ.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн Вэн Фэй гэх 35 настай инженер Япон Улсад хязгааргүй хугацаагаар амьдрах онцгой эрхийг авсан байна.
Түүний хувьд Японд 2010 оноос хойш барилгын компанид ажилласан бөгөөд барилга, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт ажилладаг гадаадын мэргэжилтнүүдэд олгодог тусгай визийг авсан анхны хүн болж, өөрийн гэр бүлээ авчран визээ хязгааргүй сунгах боломжтой болж байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр сард Японы улсын Засгийн газраас “гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг тус улсад суух онцгой эрх олгох” шийдвэрийг гаргаж байжээ.