Мексикийн хилийн Тихуана хотод АНУ-аас орогнол хүссэн Орос, Украины хоёр иргэн хуримаа хийжээ. Тодруулбал, Украины иргэн Дарья Сахнюк, Оросын иргэн Семен Бобровский лхагва гарагт Мексикийн Иргэний бүртгэлийн газарт хуримаа хийжээ. Тэд хоёул дайн эхлэхээс өмнө Украинд амьдарч байсан бөгөөд тун удахгүй Киевт гэрлэхээр төлөвлөж байсан аж.
Тихуана хотын зөвлөлийн мэдээлснээр хосууд хоёр долоо өмнө Украинаас Мексикт ирсэн байна. АНУ-аас дайнаас зугтсан Украины иргэд орогнол хүсэх боломжтой. Харин нөхөр болох Семен Бобровский нь Оросын иргэн тул орогнол олгох эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC