Владимир Путины хамгийн ойрын холбоотнуудын нэг гэгддэг Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “хэрэв Швед, Финлянд хоёр улс НАТО-ийн цэргийн эвсэлд нэгдвэл Орос өөрийн эксклавд цөмийн зэвсэг, хэт авианы пуужин байрлуулна” гэж мэдэгджээ.
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга тэрбээр Пүрэв гараг/2022.04.14/-т хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдахын зэрэгцээ, “Хэрэв Финлянд, Швед НАТО-д элсвэл Орос Балтийн тэнгис дэх хуурай газар, тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ бэхжүүлнэ.
Тэгвэл Балтийн тэнгисийн цөмийн зэвсгээс ангид байлгах статусыг цаашид ярих боломжгүй болно. Финлянд, Шведийг бидний юу ярьж байгаа талаар ойлгоно гэж найдъя. Үгүй бол тэд цөмийн зэвсэг, хэт авианы пуужинтай тун ойрхон амьдрах хэрэгтэй болох нь” гэсэн байна.
Оросын эксклав буюу эх нутгаасаа салангид орших Калининград мужтай Литва, Польш улсууд хиллэдэг. Мөн зүүн умард хэсгийн далайгаар АНУ-ын Аляска муж, Швед, Дани, Турк, Япон улсууд хил залгаа оршдог. Харин Литва улс Оросын заналхийлэл шинэ зүйл биш бөгөөд тэд Украины дайн эхлэхээс нэлээд өмнө Калининградад цөмийн зэвсгээ байршуулсан гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Швед, Финлянд улсууд НАТО-д элсэх асуудал яригдаж эхэлсэн. Финлянд улс ойрын хэдэн долоо хоногт НАТО-д элсэх эсэхээ шийднэ хэмээн тус улсын эрх баригдаж байна. Финлянд, Швед нь хоёулаа ОХУ-тай хил залгаа оршдог орнууд юм.
ОХУ дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн цэнэгт хошуутай орон. Мөн Хятад, АНУ-ын хамтаар хэв авианы пуужингийн технологиор дэлхийд тэргүүлдэг.
Эх сурвалж: Reuters