Оросын усан флотын "Москва" хөлөг онгоцыг чирэх үед живсэн гэж ОХУ-ын тал мэдэгджээ

Оросын усан флотын "Москва" хөлөг онгоцыг чирэх үед живсэн гэж ОХУ-ын тал мэдэгджээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.04.14/, “Тэнгисийн усан флотын “Москва" хэмээх пуужин тээвэрлэгч усан онгоцонд гал гарсны дараа дэлбэрсэн. Хохирлын шалтгаан тодорхойгүй байна” гэж мэдэгдсэн. Харин Украины тал тус хөлөг онгоцонд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдээд байгаа юм.

Мөн Пентагон “Оросын тэнгисийн цэргийн “Москва" хөлөг онгоцонд "дэлбэрэлт" болсон. Гэхдээ тус хөлөг пуужинд оногдсон эсэхийг АНУ одоогоор дүгнэж чадахгүй байна. Тус хөлөг засвар хийлгэхээр зүүн зүг рүү чиглэж байна” гэж мэдэгдсэн. 

Тодруулбал, 512 хүний бүрэлдэхүүнтэй тус байлдааны хөлөг онгоц нь Украинд хийсэн Оросын тэнгисийн цэргийн довтолгоог удирдсан бөгөөд тус улсын хамгийн том хөлөг онгоц төдийгүй Украины хувьд “цэргийн чухал бай” байсан юм. 

Мөн шинжээчдийн үзэж байгаагаар хөлөг онгоцонд учирсан хохирол нь Оросын тэнгисийн цэргийн хүчин чадалд материаллаг байдлаар нөлөөлөөд зогсохгүй ОХУ-ын удирдагчдын сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлж, Украины хүчийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл "Москва" хөлөг живсэн гэж Оросын Батлан ​​хамгаалах яам дөнгөж сая /2022.04.15/ мэдэгджээ. Тодруулбал мэдээлэлд, "Москва" хөлөг онгоцыг зорьсон боомт руу чирэх үед галын үеэр үүссэн их биеийн гэмтлийн улмаас  хөлөг тогтвортой байдлаа алдаж, шуургатай далайд живсэн. Багийнхныг тус бүсэд байсан Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд руу нүүлгэн шилжүүлсэн гэжээ.

Эх сурвалж: Varlamov news