“В.Путин В.Зеленский нарын уулзалт хийх нөхцөл бол гарын үсэг зурахад бэлэн баримт бичиг” гэж ОХУ-ын тал мэдэгджээ

“В.Путин В.Зеленский нарын уулзалт хийх нөхцөл бол гарын үсэг зурахад бэлэн баримт бичиг” гэж ОХУ-ын тал мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар уулзаж болзошгүй нөхцөл бол хоёр удирдагчид “гарын үсэг зурахад бэлэн болсон гэрээний баримт бичиг” гэж Кремль өнөөдөр /2022.04.14/ мэдэгджээ.

Энэ талаар Песков, "Ерөнхийлөгч В.Путин зарчмын хувьд В.Зеленскийтэй уулзалт хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Гэхдээ үүнд гарын үсэг зурахад бэлэн болсон баримт бичиг хэрэтэй. Одоогоор энэ талаар шинэ мэдээлэл алга байна” гэж хэлжээ. Сонирхуулахад, ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш В.Зеленский ОХУ-ын ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхийг удаа дараа уриалж байсан ч өнөөг хүртэл тэдний хооронд хэлэлцээ хийгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN