"Тэнгисийн усан флотын хөлөг онгоц дэлбэрсэн" гэж ОХУ-ын БХЯ-наас мэдэгджээ

"Тэнгисийн усан флотын хөлөг онгоц дэлбэрсэн" гэж ОХУ-ын БХЯ-наас мэдэгджээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, “Тэнгисийн усан флотын “Москва" хэмээх пуужин тээвэрлэгч усан онгоцонд гал гарсны дараа дэлбэрсэн.  Хохирлын шалтгаан тодорхойгүй байна” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, 510 хүний бүрэлдэхүүнтэй тус байлдааны хөлөг онгоц нь Украинд хийсэн Оросын тэнгисийн цэргийн довтолгоог удирдсан бөгөөд энэ нь Украины хувьд цэргийн чухал бай байсан юм. Харин Украины тал тус хөлөг онгоцыг өөрийн пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгдээд байна. Мөн шинжээчдийн үзэж байгаагаар хөлөг онгоцонд учирсан хохирол нь Оросын тэнгисийн цэргийн хүчин чадалд материаллаг байдлаар нөлөөлөөд зогсохгүй ОХУ-ын удирдагчдын сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлж, Украины хүчийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.

Эх сурвалж: BBC