Украин Оросын байлдааны хөлөг онгоцонд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгджээ

Украин Оросын байлдааны хөлөг онгоцонд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгджээ

Украины арми "Нептун" пуужингаар Оросын байлдааны хөлөг онгоцыг онож, ноцтой хохирол учруулсан гэж өчигдөр /2022.04.13/ мэдэгджээ. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам /БХЯ/ "Москва" байлдааны хөлөг онгоцонд гал гарсан тул нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн гэж мэдэгдсэн байна. Мөн БХЯ-ны мэдээлснээр Москва хөлөг онгоц нь 1982 онд ашиглалтад орсон пуужин зөөвөрлөгч хөлөг онгоц ажээ. Харин тус онгоц 4 дүгээр сарын 10-нд Крымын Севастополь хотоос баруун хойд зүгт байсныг Максар технологийн компанийн хиймэл дагуулын зурагт харуулжээ. 

Эх сурвалж: CNN

Дөрөвдүгээр сарын 7-нд Крымын Севастополь боомтод Оросын байлдааны "Москва" хөлөг онгоцыг байсан болохыг хиймэл дагуулаас авсан зурагт харуулжээ