Японы гүнж асан Мако Комуро АНУ-д музейн сайн дурын тайлбарлагчаар ажиллаж байна

Японы гүнж асан Мако Комуро АНУ-д музейн сайн дурын тайлбарлагчаар ажиллаж байна

Өнгөрөгч оны аравдугаар сард Японы гүнж Мако энгийн иргэнтэй хуримаа хийн, албан ёсоор хааны удмын цол хэргэмээ хүлээлгэж өгөн АНУ-руу нөхрийн хамт нүүн амьдарсан юм.

Тэгвэл гүнж асан АНУ-ын Нью-Йорк мужийн Метрополитен урлагийн музейн сайн дурын ажилтан болжээ. Тодруулбал, Мако тус музейн Азийн урлагийн цуглуулгад ажиллах бөгөөд ямар ч цалин хөлс авахгүй аж. Түүний хувьд 2016 онд Лестерийн их сургуульд Урлагийн музей, галерей судлалын чиглэлээр магистрын зэрэг, Шотландын Эдинбургийн их сургуульд урлагийн түүхийн чиглэлээр тус тус суралцаж байсан юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө