АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн захирлаар томилогдоод буй доктор Э.Отгонцэцэг гэж хэн бэ

АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн захирлаар томилогдоод буй доктор Э.Отгонцэцэг гэж хэн бэ

АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар эрдэмтэн, доктор Э.Отгонцэцэг томилогдсон талаарх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй. Тэгвэл бид Э.Отгонцэцэг гэж хэн болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Э.Отгонцэцэг нь анх 2005 онд АНУ-д санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан болж байжээ. Тэрбээр дээд боловсролын салбарт 20 жил ажилласан бөгөөд Жоржиа мужийн их сургуулийн санхүүгийн ухааны доктор, Айдахогийн их сургуулийн эдийн засгийн магистр, ШУТИС-ийн мэдээллийн технологийн магистр зэрэгтэй. Одоо Бентли их сургуулийн Бизнес, стратеги хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашиж байна.

Доктор Э.Отгонцэцэг нь Бентли их сургуульд жендэрийн тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг 10 гаруй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинээр элсэн суралцах оюутны тоог үнэмлэхүй хэмжээгээр өсгөсөн хэмээн түүний намтарт онцолжээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрт бакалаврын болон MBA хөтөлбөрт хэрэглэгдэж буй санхүүгийн хоёр сурах бичгийн хамтран зохиогч аж.

Тэрбээр “Сан Францискогийн их сургуульд элссэн нь нэр төрийн хэрэг байна. Нийгэмд шударга ёс тогтоох, нийгмийг сайжруулах, оюутнуудыг нийгэм, ёс суртахууны хувьд хариуцлагатай хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа нь надад үнэхээр их сэтгэгдэл төрүүлдэг” гэсэн байна.