"Украиныг хэрхэн хурдан зэвсэглэх талаар Пентагон судалж байна" гэж мэдээлжээ

"Украиныг хэрхэн хурдан зэвсэглэх талаар Пентагон судалж байна" гэж мэдээлжээ

“Пентагон өчигдөр /2022.04.13/ АНУ-ын армийн хамгийн том найман компанийн гүйцэтгэх захирлуудыг хүлээн авч уулзан, Украиныг хэрхэн хурдан зэвсэглэх талаар ярилцсан” тухай нууц уулзалтын тэмдэглэлд дурджээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд К.Хикс тэргүүтэй дугуй ширээний ярилцлагын үеэр, “Украиныг зэвсгээр хангахын зэрэгцээ АНУ-ын цэргийн хүчний бэлэн байдлыг хадгалах, холбоотнуудын батлан ​​хамгаалахад дэмжлэг үзүүлэх Пентагоны зорилтын талаар мөн ярилцсан” гэжээ. Гэхдээ юуны түрүүнд Украинд зориулсан зэвсгийн "үйлдвэрлэлийг хурдасгах", тэр дундаа хурдан тээвэрлэж, хамгийн бага сургалтаар үр дүнтэй ашиглах системийн талаар ярилцлаж, шийдэлд хүрсэн гэжээ.

Эх сурвалж: CNN