Нью-Йорк хотын метронд энгийн иргэд рүү гал нээсэн этгээдийг олж, баривчилжээ

Нью-Йорк хотын метронд энгийн иргэд рүү гал нээсэн этгээдийг олж, баривчилжээ

Энэ дөрөвдүгээр сарын 12-ны өглөө /2022.04.12/ Нью-Йорк хотын Бруклин дүүргийн метроны буудалд баг зүүсэн өнгөт арьстан эрэгтэй энгийн 20 гаруй иргэд рүү гал нээж, шархдуулсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус хотын цагдаагийн газраас барилгын улбар шар хантааз өмсөж, утааны баг зүүсэн этгээдийг 30 цагийн турш эрэн сурвалжилсны эцэст олж баривчилсан байна. Тус этгээд нь 62 настай Фрэнк Жэймс гэгч байсан бөгөөд тэрбээр өмнө нь есөн удаа цагдаад баривчлагдаж байсан аж. Одоогоор цагдаагийн газар халдлага үйлдэх болсон шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байгаа ч хэрэгтэн өмнө нь цахим сүлжээнд өнгөт арьстнуудын үндсэрхэг үзлийн талаарх материалууд нийтэлж байсныг тогтоосон гэжээ.