ФОТО: Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсэгт байрлаж байгааг хиймэл дагуулын зурагт харуулжээ

ФОТО: Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсэгт байрлаж байгааг хиймэл дагуулын зурагт харуулжээ

Даваа гараг /2022.04.11/-т Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан зургуудад “Оросын цэргүүд Украины зүүн хэсэгт байрлан, шилжиж байгаа”-г харуулсан байна. Тодруулбал, ОХУ-ын баруун хэсэгт орших Белгород мужийн Солоти, Валуйки хотоос Украины хил рүү чиглэсэн цэргийн томоохон цуваа явж байгааг харуулжээ. Тус цуваа нь олон арван хуягт машин, майхантай цэргүүд, туслах хэрэгслүүдээс бүрдэж байгаа аж.

Эх сурвалж: CNN

4-р сарын 11-нд ОХУ-ын Солоти хотын баруун хэсэгт цэрэг, тээврийн хэрэгслийн байрлалыг харуулжээ. (Хиймэл дагуулын зураг ©2022 Maxar Technologies)

4-р сарын 11-нд Украины Билокуракин хотод Оросын цэргийн цуваа харагджээ. (Хиймэл дагуулаас авсан зураг ©2022 Maxar Technologies)

4-р сарын 11-нд Украины Кисливка хотод Оросын цэргийн цуваа гарч иржээ. (Хиймэл дагуулын зураг ©2022 Maxar Technologies)




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө