ОХУ Финлянд, Шведийг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулжээ

ОХУ Финлянд, Шведийг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулжээ

Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдөл өгч болзошгүй асуудал хэд хоногийн өмнөөс яригдаж эхэлсэн. Тэгвэл ОХУ-ын зүгээс тус улсуудыг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулж, энэ шийдвэр “Европт тогтвортой байдлыг авчрахгүй” гэж мэдэгджээ. Финляндын эрх баригчид НАТО элсэх эсэх асуудлаар ирэх долоо хоногт мэтгэлцээн өрнүүлэхээр төлөвлөж байна.

Саяхныг хүртэл Финляндчуудын дийлэнх нь НАТО-д элсэхийг эсэргүүцэж байсан. Харин Орос Украин руу довтолсны дараа саяхан явуулсан санал асуулгаар иргэдийн олонх нь  НАТО-д нэгдэхийг дэмжжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө