БНХАУ-ын ОХУ-тай хийх худалдаа огцом өссөн гэв

БНХАУ-ын ОХУ-тай хийх худалдаа огцом өссөн гэв

Украины түрэмгийлэлтэй холбоотой барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ аваад буй. Тэгвэл өнгөрсөн сард БНХАУ-ын ОХУ-тай хийсэн худалдаа огцом өсжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын ОХУ-тай хийсэн нийт худалдаа гуравдугаар сард 12.76 хувиар нэмэгдэж, 11.67 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.45 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орос бол Хятадын газрын тос, байгалийн хий, нүүрс, хөдөө аж ахуйн түүхий эдийн гол эх үүсвэр. Хятадын зүгээс өнөөг хүртэл Оросын үйлдлийг түрэмгийлэл гэж нэрлэхээс татгалзаж, барууны орнуудын хориг арга хэмжээнүүдийг удаа дараа шүүмжилсэн юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө