Жо Байден Украины нөхцөл байдлыг анх удаа "геноцид" гэж тодорхойлов

Жо Байден Украины нөхцөл байдлыг анх удаа "геноцид" гэж тодорхойлов

Ерөнхийлөгч Жо Байден Украины Буча хотод хийсэн ОХУ-ын харгислалыг анх удаа “геноцид” гэж нэрлэлээ. Тэрбээр өмнө нь уг үг хэллэгийг ашиглахаас татгалзаж байсан ч Оросын цэргүүдэд эзлэгдсэн хотуудын сүйрлийн зургууд цацагдсаны дараа эргэлзэх зүйлгүй "геноцид" мөн гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр Айова мужид хийсэн мэдэгдэлдээ  “Би үүнийг геноцид гэж нэрлэж байна. В.Путин Украин хүн ойлголтыг бүрмөсөн устгах гэж оролдож байгаа нь тодорхой болов. Нотлох баримтууд улам бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад илүү олон нотлох баримт гарч ирж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө