Дундговь аймагт "Тахианы аж ахуйн" өндөг борлуулалтанд гарч эхэллээ

Дундговь аймагт "Тахианы аж ахуйн" өндөг борлуулалтанд гарч эхэллээ

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Жаргалант сор” ХХК-ний тахианы аж ахуйн өндөг борлуулалтад гарч эхэллээ. Өндөглөгч тахианы аж ахуйн үйл ажиллагаа хэвийн явагдаж аймаг орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах, импортыг орлох бүтээгдэхүүнийг газар дээрээс нь авах боломжтой болжээ.

Өндөглөгч тахианы байр нь 9-10 мянган тахиа байрлах багтаамжтай. Эхний ээлжид 5-6 мянган дэгдээхийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэхүү төслийн үр дүнд аймгийн хэмжээний өндөгний зах зээлийг бүрэн хангаж дөрөв, таван байнгын ажлын байр бий болж байгаа юм.

Тахианы төсөл хэрэгжүүлэгч “Жаргалант сор” ХХК-ний үйл ажиллагаатай тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-аас танилцаж хяналт шалгалт хийсэн байна. Үйл ажиллагаагаа явуулж эхэлж буй энэхүү үйлдвэр нь өдөртөө 4000-5000 ширхэг өндөг борлуулалтад гаргаж боломжтой аж.

 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө