В.Зеленский Оросыг дэмжигч В.Медведчукийг олзлогдсон Украинчуудаар солих санал гаргав

В.Зеленский Оросыг дэмжигч В.Медведчукийг олзлогдсон Украинчуудаар солих санал гаргав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч шөнө мэдээлэл хийхдээ Оросыг дэмжигч томоохон улс төрч болох Виктор Медведчукийг баривчилснаа мэдэгдсэн.

Энэ үеэрээ тэрбээр Медведчукийг Оросын цэргүүдэд олзлогдсон Украинчуудтай солихыг санал болгожээ. Мөн "Медведчук зарим нэг хүнд сургамж болсон гэж бодож байна” гэсэн байна. “В.Путины загалмайлсан эцэг" гэгддэг Украины улстөрч Виктор Медведчукийг 2021 онд эх орноосоо урвасан хэргээр гэрийн хорионд оруулсан ч, оргосон гэдэг. Мөн В.Зеленскийг Оросууд суудлаас нь огцруулсны дараа түүнийг Украины Ерөнхийлөгчөөр томилох хүн ч гэх яриа байдаг.  

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө