АНУ Украинд Ми-17 нисдэг тэрэг, их буу зэрэг 750 сая долларын зэвсэг илгээнэ

АНУ Украинд Ми-17 нисдэг тэрэг, их буу зэрэг 750 сая долларын зэвсэг илгээнэ

АНУ Украинд 750 сая долларын зэвсэг илгээхээр бэлтгэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. NBC телевиз зэвсгийн тээвэрлэлтийн зөвшөөрлийг энэ долоо хоногт албан ёсоор баталгаажуулна гэсэн бол "Ройтерс" агентлаг ойрын хоёр хоногт шийдэгдэнэ гэсэн байна.  

Санхүүжилтийг АНУ-ын одоо байгаа зэвсгийн нөөцөөс гаргах бөгөөд Цагаан ордны нэрээ нууцалсан эх сурвалж тусламжийн зэвсэгт өндөр хурдны сумтай их буу зэрэг багтсан гэжээ. Мөн  NBC телевиз нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлсэн үгээс иш татаж, “тусламжийн багцад Ми-17 нисдэг тэрэг, далайн дрон, хөлөг ойрын тусгалтай пуужин зэрэг багтсан” гэж мэдээлэв. ОХУ Украинд халдан довтолсноос хойш АНУ 1.7 тэрбум долларын аюулгүй байдлын тусламж үзүүлсэн байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө