"Оросууд В.Зеленскийг түлхэн унагаж, оронд нь томилох байсан В.Медведчукийг баривчилсан" гэж Украины тал мэдэгджээ

"Оросууд В.Зеленскийг түлхэн унагаж, оронд нь томилох байсан В.Медведчукийг баривчилсан" гэж Украины тал мэдэгджээ

Украины Аюулгүй байдлын алба "Ардын депутат В.Медведчукийг тусгай ажиллагаа явуулж, баривчилсан” гэж өнөөдөр /2022.04.13/ зарлажээ.  

Учир нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский “В.Путины загалмайлсан эцэг" гэгддэг Украины улстөрч Виктор Медведчукийг баривчлах болсноо зарлаад байсан юм. Тодруулбал, 2021 оны тавдугаар сард Украины эрх баригчид түүнийг эх орноосоо урвасан гэж буруутгаж, В.Медведчукийг гэрийн хорионд оруулсан ч, тэрээр өнгөрөгч хоёрдугаар сард оргосон гэдэг. Мөн Оросын армийн Киев хот руу хийсэн цэргийн довтолгоо амжилттай болж, В.Зеленскийг түлхэн унагасан тохиолдолд ОХУ-ын тал В.Медведчукийг тус улсын тэргүүнээр томилох байсан гэдэг. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө