ШУУРХАЙ: Нью-Йоркийн "Бруклины метроны буудалд" энгийн иргэд буудуулж шархаджээ

ШУУРХАЙ: Нью-Йоркийн "Бруклины метроны буудалд" энгийн иргэд буудуулж шархаджээ

Өнөөдөр /2022.04.12/ буюу мягмар гарагийн өглөө АНУ-ын Бруклины метроны буудалд олон хүн халдлагад өртөж, шархадсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус бүс нутгийн цагаар өглөөний 08:30 цагт метроны буудалд буудалцаан болж, эхний байдлаар бууны шархтай 13 иргэнийг ойролцоох эмнэлгүүд рүү хүргэсэн талаар мэдээлжээ. Одоогийн байдлаар цагдаа нар улбар шар өнгийн хантааз, хийн баг зүүсэн эрэгтэйг хэргийн газраас зугтсан гэж үзэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд тус газар ямар нэг төрлийн төхөөрөмж дэлбэлсэн байж болзошгүй гэжээ. Эх сурвалжуудын мэдээллээр, утаа гаргах тэсрэх бөмбөг дэлбэлсэн байж магадгүй гэсэн байна.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө