УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг Оросын төмөр зам дефолт зарлажээ

УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг Оросын төмөр зам дефолт зарлажээ

Манай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50 хувийг эзэмшдэг, Оросын төрийн өмчит төмөр зам дефолт зарласан талаар Блүүмберг агентлаг мэдээлжээ. Учир нь Оросын төмөр зам евробондын өрийг төлж чадахгүй хүндхэн нөхцөл байдалд орсон учир дефолт болсон байна. Өрийн хэмжээ 605 сая доллар бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр энэ компанийн эсрэг хориг арга хэмжээ тавьсны улмаас Лондон дахь дансыг нь царцаасан тул ийнхүү бондын өр барагдуулах боломжгүй болжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө