"MagellanTV" 24 цагийн турш гэмт хэргийн кино үзэх ажлын байр зарлагджээ

"MagellanTV" 24 цагийн турш гэмт хэргийн кино үзэх ажлын байр зарлагджээ

24 цагийн турш бодит явдлаас сэдэвлэсэн гэмт хэргийн кино, нэвтрүүлэг үзээд цаг тутам 100 ам.долларын цалин авах боломжтой ажлын байрыг зарлажээ.

Баримтат киноны стриминг үйлчилгээний "MagellanTV" нь 100 оролцогчийг сонгон шалгаруулж, 24 цагийн турш гэмт хэргийн нэвтрүүлэг үзүүлэн, 2400 ам.доллар олгох гэнэ. Мөн оролцогч дундаас нэг үзэгчийг сонгон шалгаруулж, үргэлжлүүлэн 24 цагийн нэвтрүүлэг үзүүлэн ахин урамшуулал олгох юм. 

"Үзэгчид хамгийн аймшигтай цуврал алуурчид, хамгийн их цус нөж асгаруулсан нарийвчилсан дүрслэл бүхий цөс хөөргөм 32 бүтээлийг үзнэ" гэж MagellanTV мэдэгджээ. 

100 оролцогч тус бүр марафоныг дуусгаж чадвал бүгдэд нь нэг жилийн стриминг үйлчилгээний эрх бэлэглэх гэнэ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө