Дэлгүүргүй зөвхөн онлайнаар худалдаа хийдэг "Shein компани" хөрөнгө оруулагчдад 100 тэрбумаар үнэлэгджээ

Дэлгүүргүй зөвхөн онлайнаар худалдаа хийдэг "Shein компани" хөрөнгө оруулагчдад 100 тэрбумаар үнэлэгджээ

Дэлгүүргүй зөвхөн онлайнаар худалдаа хийдэг Shein компани хөрөнгө оруулагчдад 100 тэрбумаар үнэлэгдэж, H&М болон Zara компаниудаас өндөр үнэлгээтэй болжээ.

"Shein компани" 2012 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Хятадын өмнөд хэсгийн хямд өртгөөр хувцас үйлдвэрлэгчдийн өргөн сүлжээг бий болгосон.  Хямд хувцастайгаас гадна вэбсайтдаа өдөр бүр 1000 гаруй шинэ загваруудыг байршуулдаг нь хэрэглэгчдийг татдаг юм.

Тэд сошиалаар давамгайлж байгаа хувцасны чиг хандлагыг "AI" технологиор тандаж, шууд үйлдвэрлэлийн эх сурвалж руу захиалдаг.

Fast-fashion салбарын байгальд үзүүлэх хор нөлөөллийн тухай тодорхой ойлголттой болж байгаа одоо үед, хэрэглэгчид компаниудыг харьцангуй хариуцлагатай байхыг шаарддаг болсон. H&M компани энэ тал дээр хамгийн түрүүнд дуугарч дахин боловсруулсан материал хувцас хийж байгаагаа мэдэгдсэн.

Мөн түүнчилэн "Shein компани" үйлдвэрлэлийн процесс, түүхий эд материалын эх сурвалж, тогтвортой байдлын тухай ил тод мэдээлэл гаргадаггүй. 

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө