Хятадын "Хан үндэстэн"-ийг доромжилсон онгоцны нисгэгч Өвөрмонгол залууг ажлаас нь түдгэлзүүлж, шалгаж эхэлжээ

Хятадын "Хан үндэстэн"-ийг доромжилсон онгоцны нисгэгч Өвөрмонгол залууг ажлаас нь түдгэлзүүлж, шалгаж эхэлжээ

БНХАУ-ын “Sichuan Airlines” агаарын тээврийн компанийн ажилтныг олон нийтийн сүлжээнд Хятадын "хан үндэстэн"-ийг доромжилсон агуулгатай зүйлс бичсэн хэмээн ажлаас нь түр түдгэлзүүлж, шалгаж эхэлжээ.

Тодруулбал, тус ажилтан нь 2015 онд буюу оюутан байхдаа “Weibo” сүлжээнд Хятадуудыг үзэн ядсан, доромжилсон агуулгатай зүйлс бичсэн байжээ. Харин саяхан түүнийг “Sichuan Airlines”-ийн ажилтан болохыг нь таньсан интернет хэрэглэгчид компанийн утас руу залган, гомдол хэлж эхэлсэн байна. Мөн олон хүний амь насыг хариуцдаг салбарын ажилтан ийм зүйлс бичсэнийг шүүмжилж, түүнд хуулийн хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ. Орон нутгийн хэвлэлүүд тус ажилтныг монгол угсааны хүн бөгөөд онгоцны нисгэгч гэж бичсэн байна. “Sichuan Airlines” компанийн мэдээлснээр тэрбээр 2021 оны 8 дугаар сард тус компанид ажилд оржээ.

Эх сурвалж: Global times




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө