Япон улс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээгээ өргөжүүлж, В.Путин, С.Лавров нарын гэр бүлд хориг тавьжээ

Япон улс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээгээ өргөжүүлж, В.Путин, С.Лавров нарын гэр бүлд хориг тавьжээ

Япон улс “ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч, Оросын 398 иргэний өмч хөрөнгийг битүүмжилсэн” тухай тус улсын ГХЯ-наас өнөөдөр /2022.04.12/ мэдэгдлээ. 

Японы хориг арга хэмжээ нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын гэр бүлийн гишүүд болох түүний эхнэр Мария Лаврова, охин Екатерина Винокурова нарыг мөн онилж байна гэж хэвлэлд онцолжээ. Сонирхуулахад, ОХУ Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ байнга өргөжүүлж, нүүрс, архи зэрэг тус улсын импортыг хориглох, шинэ хөрөнгө оруулалтыг бууруулах, томоохон банкуудын эзэмшиж буй хөрөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Харин АНУ, Их Британи зэрэг бусад улсууд ч В.Путин, С.Лавров нарын гэр бүлийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа юм. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө