Их Британийн Ерөнхий сайдын Худалдааны элч Оюутолгойн үйл ажиллагаатай танилцжээ

Их Британийн Ерөнхий сайдын Худалдааны элч Оюутолгойн үйл ажиллагаатай танилцжээ

Их Британийн Ерөнхий сайдын худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кочински манай улсад энэ сарын 9-нөөс 14 хүртэл айлчилж байна.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр өчигдөр/2022.04.11/ Оюутолгой уурхайн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Даниел Кочински “Британийн Ерөнхий сайдын Монгол дахь Худалдааны элчээр томилогдсондоо баяртай байна. Монголд анх удаа айлчлан, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэн ажиллана. Манай хоёр орон хамтран энэхүү дэлхийн хэмжээний төсөл дээр ажиллаж буйг харах гайхалтай байна” гэжээ.  

Ноён Кочински Монголыг хариуцах худалдааны элчээр 2020 оны аравдугаар сард томилогджээ. Цар тахлын байдлаас шалтгаалан энэ айлчлал хойшилсон байна.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө