В.Зеленский: Оросын цэргүүд байшин, гудамж, талбай гээд хаа сайгүй мина орхисон байна

В.Зеленский: Оросын цэргүүд байшин, гудамж, талбай гээд хаа сайгүй мина орхисон байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.04.11/ хийсэн мэдэгдэлдээ, “Украины хойд нутгаас ухарч байгаа Оросын цэргүүд олон мянган “мина” зориудаар орхисон нь дайны гэмт хэрэг” хэмээн мэдэгджээ.

Тэрээр, “Түрэмгийлэгчид байшин, гудамж, талбай зэрэг хаа сайгүй мина орхисон. Тэд эдгээр газруудад хүмүүс буцаж ирэхэд аль болох аюултай болгохын тулд бүх зүйлийг санаатайгаар хийсэн. Оросын армийн үйл ажиллагааны улмаас манай газар нутаг Дэлхийн минад хамгийн их бохирдсон газар нутаг болоод байна. Тэсрэх бөмбөгийг цэвэрлэхээр багууд ажиллаж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө