"Украины цэргүүд Луганск муж дахь Оросын зэвсгийн агуулахад цохилт өгсөн" гэж мэдэгджээ

"Украины цэргүүд Луганск муж дахь Оросын зэвсгийн агуулахад цохилт өгсөн" гэж мэдэгджээ

Украины албаныхан Луганск мужийн Новоайдар дахь Оросын зэвсгийн агуулахыг устгасан гэж мэдэгджээ. Энэ талаар Луганскийн бүс нутгийн цэргийн захиргааны дарга С.Хайдай, “Украины зэвсэгт хүчин Луганск дахь Оросын суурингийн ойролцоох Оросын "сумны агуулах"-ыг устгасан” гэж өчигдөр /2022.04.11/ мэдэгджээ. 

Мөн тус хэрэг явдлыг харуулсан гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Харин Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлагт “Бүгд Найрамдах Луганск Ард Улсад хийсэн цохилтын улмаас 20 гаруй байшин, агуулах сүйдсэн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Зэвсгийн агуулахыг сүйтгэжээ

 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө