СИНЬХУА: Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрнэ

СИНЬХУА: Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрнэ

Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрнэ гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

1,564,116 кв.км газар нутагтай, 3,4 сая орчим хүн амтай Монгол Улс нь дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс юм. Тус улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд гурван саяд хүрсэн байна. Түүнчлэн Монголын хүн амын дундаж нас 2020 оны эцэст 27.9 байсан бол 2050 он гэхэд 30.6 болж өсөх төлөвтэй байна. Азийн улсад дундаж наслалт эмэгтэйчүүдийнх 70.8, эрэгтэйчүүдийнх 60.6 нас байгаа бөгөөд засгийн газар 2024 он гэхэд энэ ялгааг таван жил болгон бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Xinhua




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө