"Украинд хүмүүс нас барж байгаа цагт Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгана" гэж Австрийн канцлер мэдэгджээ

"Украинд хүмүүс нас барж байгаа цагт Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгана" гэж Австрийн канцлер мэдэгджээ

Австрийн канцлер К.Нехаммерын ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтыг "маш ширүүн, нөхөрсөг бус уулзалт” гэж тодорхойлжээ. 

Учир нь Австрийн талын мэдээлснээр, “Дээрх нөхөрсөг бус уулзалтын үеэр Оросын талын Украинд үйлдсэн дайны гэмт хэргийн талаар хэлэлцэж, гэмт этгээдүүд хариуцлага хүлээх ёстой бөгөөд Украинд хүмүүс нас барж байгаа цагт Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгана” гэж Австрийн канцлер К.Нехаммер хандаж В.Путинд мэдэгджээ. Мөн тэрээр В.Путинд хандаж, “миний хамгийн чухал захиас бол энэ дайн эцэстээ дуусах ёстой, учир нь дайнд хоёр тал л ялагддаг" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө