БИДНИЙ ТУХАЙ: Монголд Оросыг дэмжсэн жагсаал болж, 300 гаруй хүн оролцжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монголд Оросыг дэмжсэн жагсаал болж, 300 гаруй хүн оролцжээ

Өнгөрсөн Бямба гараг/2022.04.09/-т Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Жуковын талбайд Оросын Украинд хийж буй түрэмгийллийг дэмжсэн зарим иргэн жагссан билээ. Тэгвэл уг үйл явдлын талаар Москвад төвтэй ОХУ-ын “Regnum” агентлаг хэрхэн мэдээлснийг хүргэж байна

-ЖАГСАГЧИД “БИД ОРОСЫГ ДЭМЖИНЭ”, “УКРАИНЫГ ЦЭРЭГГҮЙЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ” ГЭХ УРИА ЛООЗОН БАРЬЖЭЭ-

Монголын "Новороссия нийгэмлэг-Монгол дахь анд нөхөд" олон нийтийн байгууллага Оросыг дэмжсэн жагсаал хийлээ. Энэхүү арга хэмжээ ЗХУ-ын Маршал Жуковын талбайд болсон бөгөөд 300 орчим хүн оролцжээ.

“Новороссия” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Бадрахын Батболд жагсаалыг зохион байгуулагчид Монгол, Оросын ард түмний уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Украин дахь тусгай ажиллагааны талаар зөвхөн баттай, найдвартай мэдээлэл түгээхийг шаардаж байна гэжээ.

Мөн дотоодын зарим мэдээллийн хэрэгслийг Монголын либерал хүчний өдөөн хатгалгад хамтран оролцож, барууны орнуудын эрх ашгийн үүднээс ажиллаж байна жагсагчид шүүмжилсэн юм.

Жагсаалд оролцогчид Монгол, Оросын төрийн далбаатай, “Бид Оросыг дэмжинэ”, “Украиныг цэрэггүйжүүлж, “деазизаци” хийхийн төлөө”, “Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоо”, “Донбасс дахь геноцидийг зогсоо” гэсэн бичигтэй лоозон барьсан байв. Мөн Монголд амьдарч буй орос элэг нэгтнүүд Оросын гурван өнгөт, Георгий тууз зүүн талбай дээр гарч ирэв.

Тэд дараагийн жагсаалаа 5-р сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Regnum




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө