Бэрх тосгоны захирагчаар ажиллаж байсан залуу МИАТ-ийн хэлтсийн даргаар томилогджээ

Бэрх тосгоны захирагчаар ажиллаж байсан залуу МИАТ-ийн хэлтсийн даргаар томилогджээ

Хэнтий аймгийн Бэрх тосгоны захирагч, тус тосгоны МАН-ын дарга Ч.Чинбатыг Монголын Иргэний Агаарын Тээврийн /МИАТ/ Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилсныг олон нийт шүүмжилж байна. 

Учир нь тэрбээр, Хөдөө аж, ахуйн Их сургуулийг Газар зохион байгуулагчаар, Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус, тус төгссөн боловсрол, ажлын туршлага бага нэгэн юм. Ажлын туршлагын хувьд зөвхөн Бэрх тосгонд захирагч хийж байсан байна. Боловсрол болон ажлын туршлагагүй нэгнийг хариуцлагатай албан тушаалд томилдог, намд зүтгэснийх нь шагнал болгодог жишээ нь Ч.Чинбатын томилгоо юм. Ташрамд дурдахад, Бэрх тосгон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өссөн газар билээ. 




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө