ВИДЕО: Шар өвс шатаасны улмаас арван айлын хашаа шатжээ

ВИДЕО: Шар өвс шатаасны улмаас арван айлын хашаа шатжээ

Өнгөрөгч бямба гараг /2022.04.09/-т Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт шар өвс шатаасны улмаас арван айлын хашаа шатсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 17:00 цагийн байдлаар Онцгой байдлын газарт шар өвс шатсан зургаан дуудлага ирсэн байна. Үүнээс 15:44 цагт СХД-ийн 25 хороо Одонт 21 гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 29 дүгээр ангийн 13 алба хаагч гурван автомашинтай, ГТУА 26-р ангиас зургаан алба хаагч нэг автомашинтай очиход арван айлын хашаа шатаж байсныг шуурхайлан унтраажээ.Иймд нийслэлийн ногоон бүсэд амьдарч байгаа болон зорчиж байгаа иргэд хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ойр хээрийн түймрээс урьдчилан сэргийлж шар өвс шатаахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

ВИДЕО:




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө