М.Энхжаргал: Жагсаалын үеэр зөндөө орилсон ч зөвхөн “Оюутнууд бид өлсөж байна” гэдэг хэсэг нь бичигдсэн байсан /ВИДЕО/

М.Энхжаргал: Жагсаалын үеэр зөндөө орилсон ч зөвхөн “Оюутнууд бид өлсөж байна” гэдэг хэсэг нь бичигдсэн байсан /ВИДЕО/

Залуус нэгдэж чадвал ямар үр дүнд хүрч болохыг харуулсан жагсаалын үеэр өөрийн өхөөрдөм үйлдлээрээ цахим сүлжээнд бусдын хайрыг татсан КУДС-ийн оюутан М.Энхжаргалыг бид ISee.mn сайтын "Social ID" булангийн энэ удаагийн дугаарт онцоллоо. 

ВИДЕО: 

-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Сайн байна уу. Намайг Мөнхзулын Энхжаргал гэдэг. Кино урлагийн дээд сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг: Энэ жил хоёрдугаар курсийн оюутан. Одоо 20 настай. Дорноговь аймагт төрж, арван жилээ дүүргэсэн.  

-Саяхан болсон жагсаалын үеэр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр талбай дээр очсон байсан. Жагсаалд оролцох болсон шалтгаан юу байв?

-Юмны үнэ маш их нэмэгдэж байгаатай холбоотой. Иймд төр засагт ажлаа хий гэх шаардлагыг хүргэж, өөрийн дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн. Би хүүхдийн жүжигт есөн хоногийн турш тоглосон юм. Жүжгээ дуусгаад байтал манай эгч талбай дээр очиж жагсах уу гэхээр нь зөвшөөрөөд очсон. Жагсаалд оролцохдоо нүүрэн дээрээ “Ажлаа хий” гэж бичээд очсон. Нэг эгч бүр “ийм зүйл хийхээсээ ичдэггүй юм уу” гэж байсан. Надад ичээд байх зүйл байхгүй. Инээгээд л зөрсөн.  

-Чиний "Оюутнууд бид өлсөж байна" гээд орилж байгаа бичлэг цахим сүлжээнд тренд болоод байна. Бичлэг анх цацагдахад юу бодогдож байв? 

-Тэр бичлэгийн хувьд би ганц өдөр л жагсаалд очсон. Тэгээд зөндөө орилсон л доо. “Ажлаа хий”, “Гараад ир” гээд. Гэтэл яг “Оюутнууд бид өлсөж байна” гэдэг хэсэг нь камерт бичигдчихсэн байсан. Яг тэрийг орилоод харсан чинь өөдөөс утсаа барьсан хүн байхаар нь ичээд гаргасан үйлдэл юм л даа. Талбайгаас яг гэрийн гадаа ирж байсан чинь манай найз надад “чиний бичлэг цацагдчихсан байна шд” гэж хэлэхээр нь өөрөө орж харсан. Би яг дүрээрээ мөн байна лээ. /инээв/  

-Жагсаалд оролцсон болон дэмжсэн хүмүүстээ зориулаад үг хэлэхгүй юу? 

-Би хүмүүсийг инээлгэх дуртай. Хүмүүсийг аз жаргалтай байлгах маш их дуртай. Намайг дэмжиж өхөөрдөхөд маш эерэгээр хүлээж авч байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Та нар гоё шүү гэж хэлмээр байна. Мөн жагсаалд оролцсон залуучуудаараа маш их бахархаж байна. Зөв зүйлийн төлөө хийсэн үйлдлээсээ хэзээ ч битгий ичээрэй.