"Краматорскийн галт тэрэгний буудал руу халдсан хүмүүсийг олж хариуцлага тооцох болно" гэж В.Зеленский мэдэгджээ

"Краматорскийн галт тэрэгний буудал руу халдсан хүмүүсийг олж хариуцлага тооцох болно" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Краматорскийн галт тэрэгний буудал руу халдсан Оросын бүх хүмүүст хариуцлага тооцно” гэж мэдэгджээ.

Тэрээр, “Энэ бол Оросын бас нэгэн дайны гэмт хэрэг бөгөөд үүнд оролцсон хүн бүр хариуцлага хүлээх болно. Мөн бид энэхүү дайны гэмт хэргийн эсрэг дэлхий нийт хатуу хариу арга хэмжээ авна гэж найдаж байна” гэжээ. 

Учир нь галла тэргэний буудал руу Оросууд пуужингийн цохилт өгсөний улмаас дор хаяж 50 хүн, түүний дотор таван хүүхэд амь үрэгдсэн. 

Ийм В.Зеленский, “Хэн юу хийсэн, хэн тушаал өгсөн, пуужин хаанаас ирсэн, хэн зөөвөрлөсөн, хэн тушаал өгсөн, хэрхэн яаж байгааг тогтооход дэлхийн бүх хүчин чармайлтыг минут тутамд чиглүүлнэ. Хариуцлага зайлшгүй байх ёстой” гэж өнөөдөр /2022.04.09/ мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Краматорскийн галт тэрэгний буудалд Оросууд цохилт өгч, энгийн олон иргэд амь үрэгджээ. 2022.04.08

Краматорскийн галт тэрэгний буудалд Оросууд цохилт өгч, энгийн олон иргэд амь үрэгджээ. 2022.04.08