Өчигдөр /2022.04.08/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ албаны машин ашиглахыг хориглох тушаал гаргажээ. Үүнд, Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов гэжээ. Мөн албан томилолтод ашиглахаас бусад туулах чадвар сайтай автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэв.
![БОАЖЯ автомашинуудаа дуудлагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/09/batggffddddd.jpg)