Энэ дөрөвдүгээр сарын 07,08-ны өдрүүдэд Сүхбаатарын төв талбай дээр залуус нэгдэн “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал зохион байгуулсан билээ. Тус жагсаалын үеэр 60 гаруй иргэнийг саатуулаад байсан бол тодорхой тооны цагдаагийн алба хаагч бэртсэн талаар өчигдөр холбогдох албанаас мэдээлээд байсан юм. Тухайлбал, алба хаагчдын толгой хагарч, гар, хөлийн зөөлөн эдийн гэмтэл учирсан гэсэн юм. Иймд албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж, гэмтсэн алба хаагчидтай Хууль зүй, дотоод хэргийн сайд өчигдөр биечлэн уулзаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлжээ.
![Жагсаалын үеэр бэртсэн алба хаагчидтай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар биечлэн уулзаж, дэмжлэг үзүүлжээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/09/atabh.jpg)