ФОТО: Цагдаа нар зарим иргэнийг саатуулах явцдаа биед нь бэртэл учруулсан гэв

ФОТО: Цагдаа нар зарим иргэнийг саатуулах явцдаа биед нь бэртэл учруулсан гэв

Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр/2022.04.07/ жагсаалыг үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэнийг баривчилсан билээ.

Улмаар тэднийг Түр саатуулах байранд саатуулж, байцаалт авсан талаар манай баг газар дээрээс нь сурвалжилсан. Тэгвэл саатуулах үйл ажиллагааны улмаас зарим иргэн бэртэж гэмтсэн талаараа бидэнд хэлсэн юм. Саатуулагдсан иргэн “Цагдаа нар талбайгаас ачихдаа зодохыг нь зодоод, яргалахыг нь яргалаад аймар байсан. Гэгээнтний орчимд байсан хэдэн хүүхдийг цагдаа нар хумьж аваад явсан. Тэр хүүхдүүд хаана байгааг мэдэхгүй. Надтай хамт байсан хоёр хүүхдийг хоёр хүүхдийг ачихдаа машиндаа чихээд зодсон. 13-хан настай хүүхдийг гавлаад аваад ирсэн. Чи жаахан хүүхэд байж эндээ хоночхоод яв гээд байсан. Өглөө Хүүхэд хамгаалах төвийн хүн ирээд аваад явсан.  Бид хэдийг хорьж байсан өрөө нь маш хүйтэн байсан. Бие ч засуулахгүй. Бүхэл бүтэн зургаан цагийн дараа ариун цэврийн өрөө оруулсан. Миний биед хөхөрч няцарсан зүйл байхгүй ч ордны зүүн хаалган дээр нэг цагдаа намайг батирч унагаагаад, дээрээс минь дэвсэж, бороохойгоор зодсон” гэв.

Жагсаалд оролцоод цагдаад баривчлагдах үедээ бэртэл авсан гэх иргэн. 2022.04.08

ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө