Цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчид сүлжээ унагагч байршуулж байна гэх тайлбартай зураг түгээд байсан билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв уг мэдээлэлд залруулга хийжээ. Залруулгад “Цахим орчинд нийтлэгдсэн "Сүлжээ унагагч байршуулж байна" гэх мэдээлэл худал бөгөөд цагдаагийн байгууллагаас Соёлын төв өргөөний дээвэр дээр байрлуулсан хяналтын камерт засвар, тохиргоог хийсэн болно” гэсэн байна.
![ЦЕГ: Цагдаа нар сүлжээ унагагч байршуулаагүй. Хяналтын камерт засвар хийсэн болно](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/08/ADvZO.jpg)