Саатуулагдсан хоёр жагсагчаас мансууруулах бодис илэрсэн гэв

Саатуулагдсан хоёр жагсагчаас мансууруулах бодис илэрсэн гэв

Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж 60 гаруй иргэдийг саатуулан баривчилсан.
 
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өчигдөр цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бол 19 иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон.  Бусдаас нь өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна" гэлээ. 



ЭМГЭНЭЛ

43 минутын өмнө