ШУУРХАЙ: Цагдаагийн хоёр албан хаагчид хариуцлага тооцжээ

ШУУРХАЙ: Цагдаагийн хоёр албан хаагчид хариуцлага тооцжээ

Сүхбаатарын талбайд болсон "Өөрсдөө хэмнэ" жагсаалыг өнөөдөр /2022.04.08/ 4.00-5.00 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэдийг баривчилсан юм. Цагдаагийн Ерөнхий газраас өгсөн мэдээллээр 60 орчим залууг баривчилсан. Баривчилгааны үеэр цагдаагийн зарим алба хаагчид жагсагчдын биед ноцтойгоор халдаж, дэвссэн, хүч хэрэглэж саатуулсан нь тодорхой болсон.

Тэгвэл тус хоёр албан хаагчийг ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгаж хариуцлага тооцохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэдэнд ямар хариуцлага тооцсон талаар бид эргэн мэдээлэх болно. 

Мөн бүх камерын бичлэгийг үзэж, өчигдөр /2022.04.08/ жагсаалын үеэр болсон үйл явдлын хянаж буй аж. Ташрамд дурдахад, "Өөрсдөө хэмнэ" жагсаал өнөөдөр ч Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө