“Жагсаалд оролцсон 50 иргэнийг саатуулснаас 19-ийг нь эрүүлжүүлсэн”

“Жагсаалд оролцсон 50 иргэнийг саатуулснаас 19-ийг нь эрүүлжүүлсэн”

Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр/2022.04.07/ жагсаалыг үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэнийг баривчилсан. Манай сурвалжлах баг яг одоо баривчлах 111-р төвийн гадна ажиллаж байна.

Энэ үеэр Цагдаагийн алба хаагч мэдээлэл өгөхдөө “Цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан хүнийг 6 цагийн дотор шалгаж, хэн болохыг нь тогтоодог. Жагсаалд оролцсон 50 гаруй хүнийг саатуулсан. Тэднээс 19 хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгаж, эрүүлжүүлсэн. Мөн саатуулагдсан иргэдийн дунд хар тамхи хэрэглэсэн хүн байсан. Одоо энд 14 хүн байна. Тэдэнтэй Хүний эрхийн комисс уулзах хүсэлтэй байгаа” гэв.  

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө