Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр/2022.04.07/ жагсаалыг үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэнийг баривчилсан нь олны дургүйцлийг хүргээд байгаа.
Тэгвэл яг одоо баривчлагдсан иргэдийг сайн дураараа өмгөөлөхөөр зарим өмгөөлөгч Түр саатуулах байранд ирээд байна. Өмгөөлөгчдийн төлөөлөл “Одоогоор дөрвөн өмгөөлөгч байна. Мөн бидэнтэй нэгдэхээр ирж байгаа өмгөөлөгчид ч байна. Өмгөөллийн тухай хуульд зааснаар цагдаагийн алба хаагчид өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд саад учруулж болохгүй.Гэтэл цагдаагийн алба хаагчид биднийг оруулахгүй байна” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ: