ЭХ СУРВАЛЖ: Жагсаалд оролцсон 60 гаруй иргэнийг саатуулж, Цагдаагийн дөрвөн алба хаагч бэртэж, гэмтжээ

ЭХ СУРВАЛЖ: Жагсаалд оролцсон 60 гаруй иргэнийг саатуулж, Цагдаагийн дөрвөн алба хаагч бэртэж, гэмтжээ

Сүхбаатарын талбайд өчигдөр /2022.04.07/ эхэлсэн залуучуудын жагсаалыг өнөөдөр өглөө /2022.04.08/ үүрээр хүчний байгууллагууд албадан тараасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Жагсаалд оролцсон 60 гаруй залуусыг “Цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр баривчилж, Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвд түр саатуулаад байгаа аж. Мөн жагсаалын үеэр цагдаагийн дөрвөн алба хаагч гэмтэж, бэртсэн байна. 

Жагсаалын үеэр ажиллаж буй цагдаагийн алба хаагчид. 2022.04.07

Харин өнгөрсөн шөнө Төрийн ордноос цагдаагийн автомашинд сууж гарсан иргэнийг жагсаалд оролцогчид “согтуу” байна гэх асуудлыг гаргасан. Тэгвэл Төрийн ордноос цагдаагийн автомашинаар гарсан иргэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бичиг хэрэг, архивын ажилтан А.Б гэгч байжээ. Түүнд согтуурлын зэрэг илрээгүй учир цагдаагийн байгууллагаас ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Twitter.com




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө