ВИДЕО: Залуучуудын жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн, албадан тараав

ВИДЕО: Залуучуудын жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн, албадан тараав

Өчигдөр /2022.04.07/ эхэлсэн “Өөрсдөө хэмнэ, Ажлаа хий” лоозонтой залуучуудын жагсаал Сүхбаатарын талбай болон Маршалын гүүр орчимд өнөөдөр /2022.04.08/өглөөний үүрийн 05 цаг хүртэл үргэлжилж эцэст нь тэднийг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн, албадан тараалаа.

Жагсаал цуглааныг албадан тараахад ашигладаг “ус цацагч” автомашиныг Сүхбаатарын талбайд байршуулж байв. 2022.04.07. 23:00 цагийн орчимд

Тодруулбал, жагсаалд оролцож байсан залуучуудаас нэлээдгүй олон иргэн 03:00 цагийн орчимд төрийн гурван өндөрлөг амьдардаг Их тэнгэрийн амыг чиглэн жагсаж, “Ажлаа хий” хэмээн шаардсан юм. Харин энэ үеэр “Маршалын гүүр”-ийг техник хэрэгслээр хааж, тэднийг цааш нэвтрүүлээгүй байна, улмаар жагсаалд оролцогчдыг албадан тараасан байна. 

Маршлын гүүр. 2022.04.08

Харин Сүхбаатарын талбайд цугласан залуусыг “тэр хавийн авто зам болон гар утасны сүлжээ” зэргийг хааж, 03-04 цагийн орчимд өндөржүүлсэн цагдаагийн хамгаалалт гарч, жагсаалыг хүчээр тарааж, зарим жагсагчдыг баривчилж, цагдаагийн автомашинаар холбогдох хэлтэс рүү авч явсан байна.

Сонирхуулахад, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн шөнө мэдээлэл хийх үеэрээ, “Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагад үүрэг чиглэл өгсөн” гэж мэдэгдсэн юм.




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө